Архангай аймгийн 2017 оны тодотгосон төсвийг батлав
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр хуралдаж аймгийн 2017 оны төсвийн тодотголыг баталлаа. 2017 оны орон нутгийн төсвийн нийт орлогыг 8820,027,6 мянган төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлгийн өөрийн орлогыг 142,146,3 мянган төгрөгөөр, улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг, тусгай зориулалтын шилжүүлгийг 57 тэр бум 314 сая 853.8 мянган төгрөгөөр тус тус баталлаа.
2360 өдөр