Авлига, хээл хахуультай холбоотой 2,6 сая хэрэг үүсгэжээ
БЭЭЖИН. /ТАСС/. Хятадын эрх баригчид сүүлийн таван жилд хээл хахууль болон бусад хэлбэрийн авлигад холбогдсон намын гишүүн, төрийн албан хаагчидтай холбоотой 2,6 сая хэрэг үүсгэсэн байна гэж Хятадын коммунист намын Сахилга батын асуудал шалгах төв комиссын нарийн бичгийн даргын орлогч Ян Шяоду пүрэв гарагт хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
2343 өдөр