Ерөнхий сайд нарын Зөвлөлийн хуралдаан болж байна

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2017-11-03 16:32:46
ТАШКЕНТ. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев баасан гарагт Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн нарийн хязгаарласан бүрэлдэхүүнтэй хуралдаанд оролцож байна гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
 
Оросын засгийн газрын тэргүүн Ташкентын чуулга уулзалтын ордонд хүрэлцэн очоод, хамтдаа зураг авхуулах ёслолд оролцсоны дараа Зөвлөлийн хуралдаан эхэлсэн байна. Энэ жил ОХУ Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийг даргалж байгаа юм.  
 
Хуралдаанд Медведевээс гадна Арменийн Ерөнхий сайд Карен Карапетян, Беларусын Ерөнхий сайд Андрей Кобяков, Казахстаны Ерөнхий сайд Бакытжан Сагинтаев, Киргизийн Ерөнхий сайд Сапар Исаков, Тажикистаны Ерөнхий сайд Кохир Расулзода, Узбекистаны Ерөнхий сайд Абдулла Арипов нар оролцож байгаа аж. Түүнээс гадна ярилцлагад Азербайжаны тэргүүн шадар сайд Ягуб Эйюбов, Туркменистаны шадар сайд Эсенмырат Оразгелдиев болон Беларусь улсад суугаа Молдавын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Виктор Сороган нар оролцож байна.
 
Л.Батбаяр

Холбоотой мэдээ