Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг хэлэлцжээ
ПРЕТОРИ. /ТАСС/. БРИКС бүлэгт багтдаг Орос, Хятад, Энэтхэг, Бразил, ӨАБНУ-ын гадаад хэргийн яамдын Ойрхи Дорнод болон Умард Африкийн асуудал хариуцсан орлогч сайд нар лхагва гарагт Өмнөд Африкийн засаг захиргааны нийслэл Претори хотод уулзсан байна. Уг уулзалтаар долдугаар сарын 25-27-нд Йоханнесбург хотод болох тус бүлгийн гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнө Ойрхи Дорнод болон Умард Африкт бүрдээд байгаа хурцадмал байдлыг намжаах асуудлаар байр сууриа зөвшилцөв гэж ТАСС агентлаг мэдээлэв.
2098 өдөр