Пиротехникийн хэрэгслийг худалдах, ашиглах тухай албан мэдэгдэл гаргав
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Цагдаагийн газраас “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын захирамж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 08-наас ирэх оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
2297 өдөр