Орон нутагт ажиллаж буй АТГ-ын ажлын хэсэг 160 орчим албан тушаалтныг сургалтад хамруулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/.АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж сургалт зөвлөгөө өгч байгааг бид өмнө мэдээлсэн. Тус газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь аймагт ажилласан бол Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ, Булган аймагт ажиллаж байна.
2261 өдөр