Нийслэлд цэргийн үүрэгтний бүртгэл 38,5 хувьтай байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, дэд хурандаа Т.Мөнхбаяр, Тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, дэд хурандаа Б.Баянмөнх нар өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын цэргийн тоо бүртгэлийн үйл ажиллагаатай биеэр очиж танилцлаа. Цэргийн бүртгэлийг зохион байгуулаад 6 хоног болж байна. Энэ хугацаанд Хан-Уул дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлд эрчүүдийн 30.8 хувь нь бүртгүүлээд байгаа бол Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 35 хувь нь бүртгүүлжээ. Нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэлийн ажил өнөөдрийн байдлаар дунджаар 38.5 хувьтай үргэлжилж байгааг энэ үеэр мэдээллээ.
2698 өдөр