Зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхлэгчдийг шалган газрыг нь чөлөөлж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай автомашины худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажил хийж байна. Төмөр замын ойролцоох автомашины худалдаа эрхлэгчийн газрыг цагдаагийн хүчээр чөлөөлсөн. Нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар хамтран төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган үйл ажиллагаагаа зогсоох, газраа чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэж, шаардлага биелүүлсэн эсэхэд шалгалт хийлээ.
2696 өдөр