183@montsame.mn
2025-05-30 20:27:48
Хүнд хэцүү сорилтыг давж Онцгойнхон олон ийтийн дэмжлэг авч сайн ажиллалаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОБЕГ өнөөдөр 2017 оны ажлынхаа тайланг  тавьж шилдгүүдээ шалгаруулан шагналаа. Тус хуралд хуралд Онцгой байдлын албаныхан хандан  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинүг хэлж,  Онцгой байдлын албаны үйл ажиллагааг дүгнэн хэлэхдээ,  "Бид бүхэн 2017 онд гамшгаас хамгаалах эрх зүйн болон бодлогын баримт бичгийн шинэчлэлтийг хийх, албаны чадавхыг бэхжүүлэх талаар хэд хэдэн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүллээ.  Улиран одож буй хуучин он ололт амжилтаар дүүрэн байсан хэдий ч бид бүхний гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, мэдлэг, ур чадварыг сорьсон бэрхшээлтэй үйл явдлууд нэлээд тохиолдлоо. Өнгөрсөн хавар, зуны ой, хээрийн түймэр, үндэсний үйлдвэрлэгч Говь ХК-ийн үйлдвэрт гарсан гал түймэр, Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд тохиолдсон ослын үед Онцгой байдлын байгууллагын удирдлага, аврагч, гал сөнөөгчид мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, төр, засаг, иргэд, олон нийтийн талархлыг хүлээснийг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэж онцлов.
2710 өдөр