"Нэг бүс, нэг зам"-ыг санаачлагч Ван Ивэйгийн номыг монгол хэлээр орчууллаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилга
олон улсын өдөр тутмын мэдээнд дурдагдаж дэлхий нийтийн анхаарлыг ихэд
татаж байна. Энэ стратегийг санаачлагч гэж алдаршсан, Хятадын Ардын их
сургуулийн профессор, ХКН-ын Төв хорооны дэргэдэх Орчин үеийн дэлхийн
судалгааны төвийн тусгай судлаач Ван Ивэйгийн “Нэг бүс, нэг зам:
Хятадын сэргэн мандал, тэнгэрийн доорх үүрэг хариуцлага” номыг орчуулсан
хятад судлаач, доктор Д.Ундрах, Б.Индра, Т.Чулуун-Эрдэнэ нар Үндэсний
төв номын санд өчигдөр номоо танилцууллаа.
1987 өдөр