Болзошгүй эрсдэлийн үед ашиглах гурван эмнэлгийн бэлэн байдалтай танилцлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Covid-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спорт цогцолборт 300 ортой эмнэлэг, Яармагт шинээр баригдаж байгаа Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг байгуулаад байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан тус эмнэлгүүдээр явж, бэлтгэл, бэлэн байдалтай нь танилцлаа.
1053 өдөр