Агаарын тээврийн шинэ чиглэлүүд нээж, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх санал дэвшүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Эдийн засгийн коридор байгуулах тухай Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хэлэлцээрийн хүрээнд Монгол-Хятад-Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын III уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү хуралдаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жиангаар ахлуулсан 60 гаруй төлөөлөгч, ОХУ-ын холбооны Аялал жуулчлалын агентлагийн дэд дарга К.Н.Вадимовичоор ахлуулсан 20 орчим төлөөлөгч оролцож байна.
Агаарын тээврийн шинэ чиглэлүүдийг бий болгож, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх санал дэвшүүлэв
2330 өдөр