Гамшгаас хамгаалах дадлага сургуульд орон нутгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн цахимаар оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-06 13:00:50
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах 3 хоногийн дадлага сургууль штабын дадлага сургуулиар үргэлжилж байна.


Энэ хүрээнд УОК, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ГХЯ, ЗХЖШ, ОБЕГ,  МХЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ, Гамшгаас хамгаалах улсын албад, МУЗН, НҮБ-ын Суурин зохицуулагч, салбар кластеруудын төлөөлөл болон орон нутгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-өөр дамжуулан цахимаар холбогдож, коронавирусний тохиолдол илэрсэн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагуу ажиллаж байна. 


Дадлага сургууль нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох зорилготой юм.



Холбоотой мэдээ