Экспорт өмнөх оныхоос 41 хувиар буурчээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол
Улс 2020 оны эхний улиралд гадаадын 121 улстай худалдаа хийж, гадаад
худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.0
тэрбум ам.доллар, импорт 1.2 тэрбум ам.доллар болжээ. Бараа эргэлт өмнөх
оныхоос 860.1 (28.1%) сая ам.доллароор, үүнээс экспорт 735.9 (41.5%)
сая ам.доллароор, импорт 124.2 (9.7%) сая ам.доллароор тус тус буурсан
үзүүлэлттэй байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.
1268 өдөр