Япон Улсад "COVID-19" халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газар энэ сарын 16-наас коронавирусний халдварын тархалтыг тогтоон барих зорилгоор орон даяар онцгой байдал зарласан. Ингэхдээ энэ сарын 7-ноос онц байдал тогтоогоод байсан Токио, Чиба, Сайтама, Канагава, Осака, Хёого, Фукуока дээр нэмж, Хоккайдо, Ибараки, Ишикава, Гифү, Айчи, Киото хот мужуудыг “Онцгой сэрэмжлүүлэг бүхий засаг захиргааны нэгж”–ээр нэрлэсэн бөгөөд тус улсад халдварын тоо ойрын хугацаанд буурах хандлагагүй байгаа талаар Токио дахь манай ЭСЯ-наас мэдээллээ.
1260 өдөр