ХЗБХ: Улсын хэмжээнд камержуулах ажил өрнүүлэхийг дэмжсэнгүй
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй тул төслийг хууль санаачлагчид буцаах тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
1472 өдөр