НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт Монголын төлөөлөгч оролцов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улс хууль дээдлэх ёсыг эрхэмлэж ирснийг нотолж, эл хүрээнд Улаанбаатарын яриа хэлэлцээний механизм, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр гаргасан санал, санаачилгууд, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь оролцооны талаар танилцуулав.
849 өдөр