Шинэчилсэн хуулиар хөдөлмөрийн маргааныг хурдан шийдэх боломжтой
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хууль энэ оны эхнээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байна. Хуульд орсон нэг шинэчлэл нь хөдөлмөрийн маргааныг хурдан шийдэх эрхзүй бүрдэж буй явдал юм. Тодруулбал, хуулиар 20 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага бүр өмчийн хэлбэр үл харгалзан хөдөлмөрийн маргааныг таслах орон тооны бус, байнгын ажиллагаатай комисс байгуулан ажиллах юм. Харин 15-аас доош ажилтантай байгууллага сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд хандах боломжтой болж байна.
1306 өдөр