Хутаг-Өндөр сумынхан 16000 тонн хадлан бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-08-15 21:07:06
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумынхан энэ жил 16000 тонн байгалийн хадлан бэлтгэхээр төлөвлөж байна. Мөн Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр сумын аюулгүй нөөцөд 100 тонн өвс, 30 тонн тэжээл нөөцлөх даалгавартай юм.
-Манай суманд зуншлага сайхан, хур бороо элбэгтэй зун болсон. Хадлангийн талбайн ургац гайгүй байна. Өмнөх жил гантай байсан ч төлөвлөсөн хэмжээний өвсөө бэлтгэж чадсан. Энэ жилийн хувьд газрын гарц өмнөх жилүүдээс ахиу болохоор өвс хангалттай бэлтгэж авах боломжтой байна гэж сумын ИТХ-ын дарга Н.Бат-Эрдэнэ ярилаа.
Сумын хэмжээгээр 300,0 шахам мянган толгой мал өвөлжүүлж хаваржуулахад 16,1 тонн өвс, 100 тонн гар тэжээл шаардлагатай гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ