“Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” дэвжээ тэмцээн боллоо
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас Улаангом сумын ЕБС-ийн сурагчдын дунд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” дэвжээ тэмцээнийг өчигдөр “Ойрад” театрт зохион байгууллаа. Тэмцээнд Ерөнхий боловсролын 6 сургуулийн 60 хүүхэд, 6 багш оролцсоноос Лаборатори Цогцолбор 1 дүгээр сургуулийн “Хязгааргүй” баг 1 дүгээр байр, Цогцолбор 2-р сургуулийн “Жинлүүр” баг 2 дугаар байр, Ерөнхий боловсролын 3-р сургуулийн “ Хөх толбо” баг, Ерөнхий боловсролын 6-р сургуулийн “Ирээдүй” баг оноо тэнцэж гуравдугаар байр тус тус эзэллээ.
2621 өдөр