Монголын газар, шороо монгол хүний өмч
Нийслэлд  “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  2003-2017 оны хооронд  нийт 187170 иргэнд 9905,04 га газрыг өмчлүүлжээ. Түүнээс   2003- 2007 оны хооронд  66564 өрхөд 3427,34 га газрыг өмчлүүлсэн байна. Харин  2008-2017онд 120606 иргэнд 6477,7 га газрыг тус тус өмчлүүлжээ. Энэ нь нийслэл хотын нийт иргэдийн 14,3 хувь нь  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа өмчилж авсан гэсэн үзүүлэлт юм байна. Иргэнд газар өмчлүүлэх үзүүлэлт нийслэлд улсын дунджаас догуур байгаа нь шинэ суурьшлийн бүсийн төлөвлөлт,  инженерийн болон нийгмийн дэд бүтэц хөгжиж чадаагүйтэй холбон тайлбарлах юм билээ. Ийм зүйл өнгөрсөн хугацаанд хийсэн үү гэвэл хийсэн байна. Гэхдээ хөрөнгийн хүрэлцээ дутмагаас өргөн хүрээтэй төлөвлөлт хийгдэж, дэд бүтэцтэй болсон  газрын хэмжээ доривтой нэмэгдээгүй гэх. Энэ нь олон хүн хувийн өмчийн газартай  болох боломж бүрдээгүйтэй холбон мэргэжилтнүүд тайлбарладаг.
2619 өдөр