Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт хамгийн өндөр байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны Даргын зөвлөлийн 2020 оны эхний хурал өнөөдөр болж, энэ онд мөрдөх “Хүн амын амьжиргааны доод түвшиний тооцоо”-г хэлэлцэн баталлаа. Шинэчилсэн тооцооллоор хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатар хотод 230.000 төгрөг, Хангайн бүсэд 206.000 төгрөг, Баруун бүсэд 203.400 төгрөг, Зүүн бүсэд 201.700 төгрөг, Төвийн бүсэд 198.300 төгрөг байна.
1558 өдөр