Зарим голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Энэ сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Шарын гол, Сөгнөгөр, Туул /Лүн-Заамар/, зүүн хажуугийн Эг, Хэрлэн /Өндөрхаан/, Хангай нурууны арын Орхон голын эх, өврийн Онги /Арвайхээр/, Алтай нуруунаас эхтэй Буянт, Төгрөг, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.
317 өдөр