Бэлчээрийн Үндэсний чуулганаар тал хээрийн эко системийг хөндөн хэлэлцэнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бэлчээрийн үндэсний дөрөвдүгээр чуулган маргааш болох гэж байна. “Хариуцлагатай нүүдэлчид: Тал хээрийн бэлчээр нутгийн экосистемийн тэнцвэрт, нэгдмэл байдлыг хамгаалахын төлөө ажиллаж байна” сэдвээр чуулах уг форумд УИХ, Засгийн газрын гишүүд, харъяа яам, агентлаг, ХААИС-ийн эрдэмтэн судлаачид, малчид болон бэлчээр ашиглагч нар оролцоно.
1417 өдөр