СОЁЛ УРЛАГ
Шилдгийн шилдгээр "Өндөр гэгээний уламжлалыг хадгалах төв"-ийн цогц бүтээл шалгарав
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог хоёр дахь удаагийн  “Монгол дархан 2019” үзэсгэлэн өнөөдөр Монголын уран зургийн галлерейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд 124 дархны 162 шилдэг бүтээл  дэлгэгдсэн байна.Үзэсгэлэнд хаш тоног нүдэн шигтгээтэй хэт хутга, дан сувдан шигтгээтэй толгойн боолт, өндөр гэгээний дэг сургуульд бүтээсэн бурхад, алтан, мөнгөн шатар, уран хийцтэй эмээл зэрэг  нарийн ур хийц бүхий олон сайхан бүтээл үзэгчдийг сонирхлыг татлаа. “Монгол дархан-2019” шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол төрийн дархан нэгдсэн холбоо, Түмэн эрдэнэс нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд   шүүгчийн үнэлгээгээр шалгарсан шилдгийн шилдэг бүтээлүүд  тавигдсан байна. “Өндөр гэгээний уламжлалыг хадгалах төв”-ийн  цогц бүтээл шилдгийн шилдгээр шалгарч,  “Эрдэм гоёл” XXK –ны урлаачдын “Сүүн зам” бүтээл тэргүүн байрыг хүртэж, Монгол Улсын Ерөнхийлөгч эдгээр уран бүтээлчдэд өргөмжлөлийг  гардуулав.
1732 өдөр