Оросын баг тамирчид нийт 11 медалийн эзэн болоод байна
ПЁНЧАН. /ТАСС/. Пёнчан хотод үргэлжилж буй өвлийн олимпийн наадмын 9 дэх өдөр Оросын баг тамирчид 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Цанын 4х10 км-ийн буухиа уралдаанд Оросын тамирчид хоёрт орж, мөнгөн медалийн эзэн болсон бол фристайлын тамирчин Илья Буров цанын акробатикийн төрөлд хүрэл медаль хүртсэнээр өнгөрсөн ням гарагт Оросын баг тамирчдын медалийн тоог хоёроор нэмэгдүүлж одоогоор тус улс нийт 11 медалийн эзэн болоод байна.
2257 өдөр