ДЭЛХИЙН МЭДЭЭ
Энэтхэг улс "тэргүүлэгч гүрэн"-ий хувиар хамгийн түрүүнд хариу арга хэмжээ авах нь
Бүгд Найрамдах Энэтхэг Улс тусгаар тогтносны 70 жилийн ойд зориулав /Улаанбаатар дахь Энэтхэгийн ЭСЯ/ Энэтхэгийн Ангарагт хийсэн анхны аялал буюу "Мангалян" нь даян дэлхийд нэн чухал үйл явдал болсон бөгөөд гариг хооронд хямдхан, бас итгэлтэйгээр аялах үндсийг тавьсан билээ. Энэтхэг улс “хамгийн түрүүнд хариу арга хэмжээ авдаг” орон гэдэг шинэ тутам ойлголт тус улсын өсөн нэмэгдэж байгаа чадавхи, тэргүүлэгч гүрний үүрэг хүлээх өргөжин тэлж буй бэлэн байдлыг илтгэдэг. Олон улс, бүс нутгийн чанартай зөрчлөөс сэргийлж, тэдгээрийг бууруулахад өөрийн нөөцөө дайчилснаар Энэтхэг улс олон улсын дэг журамд хариуцлагатай тоглогчийн үүргээ харуулж байна. Явцуу ашиг сонирхлоосоо хальсан ийм туслалцаа нь хилийн чанадад Энэтхэгийн аядуу зөөлөн нөлөөг үзүүлж, Энэтхэг улсыг эергээр төсөөлөхөд тусална. Эдгээр нь Энэтхэгийн тэлж буй нөлөөллийн хүрээ, хилийн чанадад үйл ажиллагаа явуулах чадварыг давхар илэрхийлдэг.
2258 өдөр