ДОРНОД: Малын хулгайн гэмт хэрэг багасжээ
Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурсан байна. Тодруулбал, ноднин жил гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 1322 бүртгэгдсэн нь өмнөх оноос 23 хувиар, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 3320 ирсэн нь 30 хувиар буурсан үзүүлэлт юм.
500 өдөр