Орхон аймгаас Улаанбаатарын чиглэлд даваа, лхагва гарагт нийтийн тээвэр зорчино
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс хот хоорондын нийтийн тээврийн зорчих хөдөлгөөний талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, энэ сарын 15-наас Орхон аймгаас Улаанбаатарын чиглэлд даваа, лхагва гарагт, Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд мягмар, пүрэв гарагт тус бүр нэг удаа нийтийн тээврийн хэрэгсэл зорчихоор боллоо.
1612 өдөр