Орхон аймгийн 24678 иргэнийг эхний ээлжинд дархлаажуулна
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалт хийх бэлтгэлээ бүрэн хангаад байна. Тодруулбал, вакцин хийх байнгын болон түр 32 цэгийн байршлыг тогтоож, нэг цэгт эмч, сувилагч, бүртгэлийн болон хяналтын ажилтан, ОБГ, Цагдаа зэрэг найман алба хаагч ажиллахаар урьдчилсан бэлтгэл байдлыг хангажээ.
1606 өдөр