Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн
газар /ГБХЗХГ/-аас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Иргэдэд газрынхаа
үйл ажиллагаа, бодлого зорилтыг танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа
танилцуулав. Мөн 04 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн “Хайрын сар”, “Архигүй
Сүхбаатарчуудын төлөө” аяны нээлтийг энэ үеэр хийсэн юм.
1812 өдөр