УЦУОШТ-ийн барилгын тендер шалгаруулалтад мониторинг хийжээ
Увс /МОНЦАМЭ/. Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан /ЛЭОС/-гийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн байгууллагын төсөв, санхүүгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, тендер худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн хяналтыг сайжруулах зорилгоор энэ оны 3-р сарын 10-ны өдрөөс 5-р сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн хоёр давхар барилгын ажлын тендер шалгаруулалтын үйл явц, чанар, үр дүн, гүйцэтгэлд мониторинг хийсэн байна.
2241 өдөр