Дундын ажлын байр ашиглалтад орлоо
Увс /МОНЦАМЭ/. Хүүхэд залуучууд, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын бүтээлч баг хамт олон, хувийн хэвшлийнхний хамтдаа хөгжих, хуваалцах, түгээх, ая тухтай орчинг бүрдүүлсэн дундын ажлын байр буюу “GreativeHUB coworking” оффисийн үйл ажиллагаа өчигдөр Улаангом хотноо нээлтээ хийлээ. Хөдөө орон нутагт, нэн ялангуяа алс баруун хязгаар Увс аймагт цөөн хүнтэй аж ахуйн нэгж, ТББ, гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг нэг асуудал бол ажлын байр юм. Учир нь байршил болоод зай талбайгаас хамаарч маш их зардал гардаг. Тухайлбал, түрээс, цахилгаан, интернет, цэвэрлэгээ үйлчилгээ гэх мэт зардлуудад санаагаа чилээх шаардлагатай болдог. Тэгвэл энэ бүгдийг нэг дор шийдэж, маш хямд үнээр олон төрлийн үйлчилгээг нэмэлтээр авах боломжийг CreativeHub дундын оффис бий болгоод байна.
2430 өдөр