Сүү боловсруулах жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэв
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Чулуут суманд саальчид, цагаан идээ үйлдвэрлэгчдийн уулзалт, зөвлөгөөнийг энэ сарын дөрөвний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Өлзийт, Хайрхан сумаас бусад 17 сумын 150 орчим төлөөлөгч оролцсон юм.
Энэхүү арга хэмжээг “Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл” ТББ санаачлан, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулжээ.
2961 өдөр