Эрдэнэмандал сумын ахлах сургуулийн 12б ангийнхан “Хүмүүн бичигтэн” анги болжээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 12 жилийн ахлах сургуулийн М.Алтан-Од багштай 12б анги нь 28 сурагчтай. Тэд “Хүмүүн бичиг” сониныг анги хамт олноороо захиалан уншдаг байна. Тус хамт олон сониноос танин мэдэхүйн олон мэдээлэл авахаас гадна Монгол бичгийн хичээнгүй бичиг, эвхмэл бичиг, таталган бичлэгийн эхүүдийг унших, дуурайн бичих, судлах зэрэг олон талын зүйлийг сурч байгаа нь ач холбогдолтой хэмээн ангийн багш М.Алтан-Од хэлж байна.
2964 өдөр