Музейн барилгын их засвар эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Угсаатны зүйн болон Байгалийн түүхийн музейн барилгыг засварлахаар боллоо.
1970 онд баригдсан цагаасаа хойш нэг ч удаа засварт ороогүй эл барилгуудад нийтдээ 10 мянга гаруй түүхийн хосгүй үнэт үзмэрүүд хадгалагдаж байна. Гэвч аж ахуйн аргаар баригдсан дээрх барилгууд дөрвөн жилийн өмнөөс муудаж, үзмэрүүд гэмтэж, сүйдэхэд хүрээд байжээ. Тиймээс тус музейн даргаар томилогдсон А.Мандах ажлаа авснаас хойш уйгагүй хөөцөлдсөний үр дүнд өнөөдөр ийнхүү 270 сая төгрөгийн их засварын ажлыг эхлүүлж байна. Санхүүжилтийг БСШУЯ гаргажээ.
Засварын ажлын хүрээнд дотор гадна засвар, дээврийн засвар болон сантехникийн бүрэн шинэчлэл багтаж байна. Барилгын засварыг Баянхонгор хотын 60 жилийн түүхэн ой, аймгийн баяр наадмын өмнө дуусгаж хүлээлгэж өгөх аж.
Б.Мөнхзул