УРГАЖ БУЙ БҮХНИЙГ ХАЙРЛАНАМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дийлэнх иргэд хашаандаа хүнсний ногоо, ховор жимсний бут, цэцэгс тариалахаас гадна шинэ үрийн модод тариалдаг байна. Мөнхүү тус аймагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 280 аж ахуйн нэгж, 150 гаруй иргэн 305.5 мянган га эргэлтийн талбай эзэмшин үйлдвэрлэл явуулдаг байна. Эдгээр хүмүүсийн нэг нь Сүхбаатар сумын Бор гүвээний 5 дугаар багийн иргэн Ж.Мягмардорж, Ш.Онон нар юм. Тэд нэг га газрыг мэргэжлийн тариаланчдын түвшинд нарийн хуваарилж 10 гаруй төрлийн жимсний мод, ховор цэцэгс, хүнсний ногоонууд тариалдаг ажээ.
1767 өдөр