ТОЙМ
ӨӨРЧИЛСӨН, ГЭХДЭЭ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орон бол бусдын ярьдагаар муу ч бай, сайн ч бай 1992 онд Үндсэн хуульдаа дорвитой томоохон нэмэлт өөрчлөлт оруулснаар хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн тогтолцоог хөгжүүлэхээ тунхагласан парламентын засаглалтай улс мөн. Дээрх өөрчлөлтийг тус оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан буюу эдүгээ Монгол Улсын Үндсэн хуулиа баталсан өдөр тун удахгүй болох гэж байна. Шинэ Үндсэн хуулиа баталсан өдрөөс хойш найман жилийн дараа өөрчилсөн бөгөөд өдгөө 19 жилийн хойно дахин нэмэлт өөрчлөлт хийж өнгөрсөн оны 11 сарын 14-ны өдөр 63 гишүүн санал нэгтэй дэмжиж баталсан юм.Мэдээж зарим судлаач нар дэлхийн улс гүрэн Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийлгүйгээр улс орны тусгаар тогтнол, ард иргэдийн тогтвортой байдлыг хангаж ирсэн хэмээдэг. Үнэн үү, үнэн. Гэвч манай орны хувьд суурьшмал ахуйд дэлхийн олон улс шиг хэдэн зуун мянган жилийг элээсэн орон биш. Бид нүүдэлчин түмэн. Нэг ёсондоо тариачид шиг нэг буландаа хэдэн зуун мянган жил сууж заншаагүй гэсэн үг. Тиймээс ард иргэдийн тогтвортой байдал, улс орны нийгэм, эдийн засаг гээд бүхий л хүрээнд хамаатай Үндсэн хуульд өөрчлөлт хэрэгтэй болох нь зайлшгүй. Аль ч талаас нь аваад үзсэн тогтворгүй байдлын жижигхэн хэсгүүд нийлж шинэ шинэ асуудлыг үүсгэж буй энэ үед зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг нь өөрчлөлт юм. 
1561 өдөр