ТОЙМ
Ноолуур ченжийн гараас биржийн тогтолцоо руу
ХААБ хэмээх төрийн өмчийн компанитай болсоноор ямааны ноолуур (хонь тэмээний ноос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн) ченжийн гараас мултарч биржийн тогтолцоонд шилжиж байна гэж үзэж болохоор болжээ. Ноолуурын өнгөрсөн жил хүрсэн өндөр үнэ, өсч тогтоворжих болов уу гэсэн хүлээлт бий болжээ. Тус бирж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумдын Засаг даргын Тамгийн газартай хамтран ноолуурын төвлөрсөн худалдаа зохион байгуулжээ. Төвлөрсөн худалдаа ингэж  зохион байгуулсан нь малчид, хоршоодыг арилжаанд шууд оролцуулах зорилт тавьсан аж. Энэ зорилтоо биелэн 20 гаруй тонн ноолуурыг 133-138 мянган төгрөгөөр борлуулсан байна. Ноолуурын арилжааны хамгийн идэвхтэй үе нь өнгөрсөн сарын 20-оос долдугаар сарын 20 хүртэл байдаг. Үнэ хэвээрээ хадгалагдаж биржийн арилжаанд оролцох малчид, хоршооны үйл ажиллагаа эрчимжих биз ээ.
1451 өдөр
Шүүгчийн засаглалаар солигдсон шүүх засаглал
Ял эдэлж байгаа Б. Содномдаржаа, Т. Чимгээ нарыг сэжиглэн шалгах явцдаа хорих ангийн камерт дарамталсан, бусдаар дарамтлуулсан 660 хоногийн бичлэгээс эхний өдрүүдийнхийг нь ТЕГ түүвэрлэн авч УИХ-ын гишүүдэд хуулийн төслийг хэлэлцэх явцад хуралдааныг завсарлуулан тусгай бэлтгэсэн танхимд үзүүлэв. Энэ бол баримтыг улс төрчид үзэж байгаа болохоос мэргэжлийн байгууллага шинжээчийн хийсэн үнэлэл дүгнэлт биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Сэжигтнийг эрүүдэн шүүсэн  дээрх үйлдэлд нийслэлийн прокурор эрүүгийн хэрэг үүсгээд АТГ шалгаж байгаа юм билээ. Түүнийг шалгаж үнэн мөнийг тогтооход хургацаа орно. Бас дээр нь улс төр нэмэгдэх биз. Аль болох улс төрөөс ангид эрүүгийн хэргийг шалгах хэрэгтэй гэж хууль сахиулагчид ярьдаг. Гэвч улс төрчийг 1998 онд егүүтгэсэн энэ хэрэг улс төрөөс ангид шалгагдах боломж бараг байхгүй болов бололтой. Гэвч шалгаж үнэн зөвийг нь тогтоох эрэлт, хэрэгцээ шаардлага нийгэмд байна.
1455 өдөр
Хэрэглээний зээлийн дээд хязгаарыг орлогын 60 хувиар тогтоожээ
МБХ бодлогын хүүг 2018 оны 11дүгээр сарын 27 ны өдрийн ээлжит бус хуралдаанаар 11 хувь байхаар  тогтоосон юм. Түүнээс хойш дээрх хүү хэвээр хадгалагдаж байгаа нь энэ. Тухайн үед бодлогын хүүг 10 байсныг 11 хувь болгон өсгөсөн шалтгаанаа “ төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалж, макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хамгаалах хүрээнд бодлогын хүүг нэг нэгжээр нэмэгдүүлэх нь зөв” гэж хорооны гишүүд 100 хувь дэмжсэн хэмээн тайлбарласан байв. Түүнээс хойш бодлогын хүүг өөрчлөх тодорхой шалтгаан макро эдийн засгийн түвшинд өнгөрсөн (дөрвөн сарын) хугацаанд гараагүй гэж үзсэн тул энэ оны эхний хуралдаанаар тус хорооны гишүүд бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийджээ. МБХ ээлжит хуралдаан жилд дөрвөн  удаа зарлан хуралдуулж, бодлогын хүүг өөрчлөх эсэх талаар хэлэлцэн  шийдвэрэх хуулиар хүлээсэн үүрэгтэй.
1459 өдөр
УИХ-ын 2020 оны сонгуулийн өнгийг 42 дугаар тойргийн нөхөн сонгууль тодорхойлно
УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших С. Мөнхцэцэг болон бусад төрийн албан хаагч СЕХ-оос нөхөн сонгууль зарласан 2019 оны хоёрдугаар сарын 12-17 хооронд төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байх ёстой.  Төрийн албан хаагч С. Мөнхцэцэг Цэцийн дунд суудлын хуралдаанд " нөхөн сонгуульд нэр дэвшинэ" гэх утгатай үг хэлсэн байдаг. Түүнийгээ хэрэгжүүлэх үүднээс ажлаасаа  чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байгаа биз. Харин түүний ажлаас чөлөөлөгдөх хугацаа хараахан болоогүй (2019 оны тавдугаар сарын 24-өөс өмнө) байна. Түүний хувьд 2016 онд Хэнтий аймгийн ИТХ-д нэр дэвшин сонгогдсон МАН-аас нэр дэвших үү, бие дааж нэр дэвших үү гэсэн сонголтын өмнө зогсож байгаа болов уу.  С. Мөнхцэцэг өөртөө болон бусад төрийн албан хаачдад нөхөн сонгуулиар улс төрд хөл тавих боломж олголоо. Түүний бий болгосон энэ боломжийг хэдэн төрийн албан хаагч ашиглах нь одоогоор тодорхойгүй байна. Нөхөн сонгуульд орох улс төрийн нам (тавдугаар сарын 1 гэхэд)-ууд СЕХ хүсэлт гаргана. Улмаар тавдугаар сарын 24-28 хооронд нэр дэвшигчээ тодруулж материалыг нь СЕХ-д ирүүлнэ. Түүнээс хойш гурав хоног (зургаадугаар сарын -02)-ийн дараа бие даан нэр дэвшигчид тус хороон (тухайн тойргийн сонгогчдоос өөрийг нь дэмжсэн 801 хүний нэр РД гарын үсэгтэй)-д материалаа ирүүлнэ.
1463 өдөр
Онцгой дэглэм
“Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ” гэж үг бий. Түүн лүгээ нэгэн адил 49 хувийг худалдан авах ажиллагаа анхнаасаа хуулийн хүрээнд яваагүй юм билээ. Энэ нь хувьчилж авсан тэдний алдаа биш. Харин Ч. Сайханбилигийн тэргүүлж байсан Засгийн газрын гаргасан процедурийн алдаа гэж мэргэжилтнүүд хэлдэг. Нэг үгээр хэлбэл УИХ-аас шийдвэр гаргуулах ёстой байжээ. Гэвч  Засгийн газар бие дааж шийдсэн байна. Энэ талаар УИХ 2017 онд 23 тогтоол гаргаасан. Тэрхүү тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж “Монголын зэс” корпораци Цэцэд хандсан байдаг. Цэцээс Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн юм. Үндсэн хуулийн хүрээн дэх шийдвэрийн төгсгөл ийм байхад,  Захиргааны хэргийн шүүх корпорацийн  гомдлоор дээрх асуудлыг хүлээн авч өөрөөр шийдвэрлэсэн байна (Засгийн газрыг унагасан). Эрдэнэт үйлдвэрийн бие дааж шийдвэр гаргах боломж хуулийн хүрээн дэх хоёр өөр шийдвэрийн дунд одоогоор  хязгаарлагдмал болжээ. 
1476 өдөр