Импортын татваргүй Ази тив
Цар тахлын дахин дэгдэлт, Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн явц руу дэлхий нийтийн хамаг анхаарал чиглээд байх зуур Вьетнамын нийслэл Ханой хотноо өнгөрсөн ням гарагт нэгэн том үйл явдал болж өнгөрлөө. Цахим хэлбэрээр явагдсан Зүүн-Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ 37 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн чөлөөт худалдааны хамгийн том бүсийг байгуулах тухай хэлэлцээрт АСЕАН-ныгишүүн 10 улс болох Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Таиланд,Филиппин ба гишүүн бус Хятад, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Япон гэсэн нийт 15 улсын төлөөлөгчид гарын үсэг зуржээ. Ингэснээр Ази тивийн улс орнууд Европын Холбоо, Хойд Америкийнхтай төстэй худалдааны нэгдмэл орон зайг бий болгоход чиглэсэн маш том алхмыг хийлээ.
1635 өдөр