Боловсрол мэргэжил хоёрын огтлолцол
Улсын хэмжээнд 83 МСҮТ-д үйл ажиллагаа явуулж байна. Түүний 49 нь бие даасан, 19 нь коллеж, зургаа нь дээд сургуулийн, ес нь их сургуулийн харьяанд байна. МСҮТ-д 2017-2018 онд 36 мянган суралцагчид суралцжээ. МСҮТ-ийн байдлыг ажиглахад гол төлөв хоол үйлдвэрлэл, оёдол, мужаан, гар урлал гэсэн уламжлалт ойр зуурын мэргэжлээр сургадаг. Харин техник технологийн нарийн мэргэжил олгох нь цөөхөн юм билээ. ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн МСҮТийн багш Н. Ганболд “Манай сургуульд ерөнхий боловсорлын дунд сургууль төгссөн хүүхэд орж суралцвал цаашдаа ШУТИС-д ороход маш хялбар болно гэж мэргэжил олгодог сургуулиа нийтэд танилцуулж байна. Түүний хэлж байгаагаас харахад, эхлээд мэргэжилтэй болно. Дараа нь дээд боловсролтой болдог уламжлалт тогтолцоо тэнд хэрэгжиж байгаа бололтой. Тэрбээр цааш нь өөр мэргэжилээр их дээд сургууль төгссөн залуучууд техникийн нарийн мэргэжил эзэмших гэж манай МСҮТ-д элсэх болоод байгаа гэж хэлсэн юм. Эндээс эхлээд дээд боловсорлтой болчихоод дараа нь нарийн мэргэжил эзэмшихээр МСҮТ-д суралцаж байгааг мэдлээ. Энэ бол шинэ мэдээ. Ийм санаачлагыг цааш нь хөгжүүлэх шаардлагтай гэж хэлж болно.
1735 өдөр