2018 оны зарлагатай 2019 оны орлого тэнцэх үү
Тэгвэл 2018 онд
улсын төсөв 7,3 их наяд төгрөгийн
орлоготой, 9,7 их наяд төгрөгийн зарлагатай байсан аж. Тэгэхээр 2019 оны
төсвийн орлого 2018 оны төсвийн зарлагатай тэнцэх нь. Харин 2019 оны төсвийн орлогыг 2018 оныхтой харьцуулах юм бол 40 хувиар нэмэгдэх
бололтой. Ирэх онд ийм орлого олохын тулд 42 сая тонн нүүрс экспортолно. Зэсийн
экспортоос 5, 6 тэрбум төгрөг олохоор төсвийн төсөлд тусгажээ. Гэхдээ гаалийн
хяналт, шалгалтыг сайжруулж Монгол Улс экспортолж байгаа эрдэс, баялагаас авах
татавараа бүрэн хэмжээгээр авч, төсвийн орлогоо нэмэх зорилт тавьсан аж.
Төсвийн төслийн зарлага талын хамгийн их нь төрийн
байгууллагын ажилтан, албан хаагчдын цалинд 2, 2 их наяд төгрөг, тэтгэвэр тэтгэмжид 1, 5 их наяд төгрөг
зарцуулна гээд цааш нь жагсаасан байх юм.
1695 өдөр