ТОЙМ
Арилжааны банкны орлого зээлийн чанар
Арилжааны банкны шаардлага өндөр, барьцаа хөрөнгө  найдвартай борлогддог болохоор энэ салбар бусад салбарыг бодвол хамгийн түрүүнд хөл дээрээ босчээ. Банк хөл дээрээ босохтой зэрэгцээд аж ахуйн нэгж, иргэд (зээлдэгчид) хөл алдаж байгаа гэнэ.  Аж ахуйн нэгж, иргэд хөл алдах нь чанаргүй зээлийн хувь хэмжээ өсгөх гол шалтгаан болдог. Ийм учраас банк өөрийгөө аврахын тул (чанаргүй зээлийн хэмжээг бууруулах)-д зээлийн хүүг буруулах хэрэгтэй болсон гэж бизнесийн байгууллагын төлөөллүүд хэлж байна. Аж ахуйн нэгжүүд үүдээ барьж, иргэд төлбөр ( банкны зээл төлөх)-ийн чадваргүй  болох нь хувь хүн, аж ахуйн нэгжтэй холбоотой мэт боловч үр дүн нь банкнаас гарсан зээл эргэж төлөгдөхгүй байх нөхцөл бүрдүүлнэ. Нөхцөл байдал ингэж буруу  эргэвэл арилжааны банк олноороо данпуурах магадлал өндөр болгох гэнэ. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа 14 арилжааны банк толгой дараалан дампуурбал улсын санхүү, хөрөнгийн зах зээл нурна. Энэ байр сууринаас авч үзвэл арилжааны банкнууд  зээлийнхээ хүүг одоо бууруулах хэрэгтэй болсон  бус уу. Гэхдээ  арилжааны банкнууд хүүгээ буруулах нь бусдын сайн сайханы төлөө хийж байгаа зүйл биш. Харин өөрийнхөө хөгжил дэвшлийн төлөө хийж байгаа анхны алхам болох гэнэ.
1829 өдөр
Хөрөнгө орлогын мэдүүлэг ба олон нийтийн хяналт
Аль ч шатны төрийн албан хаагч хөрөнгө орлогоо АТГ-т үнэн зөв мэдүүлэх нь хуулиар хэлээсэн үүрэг нь. Хэрэв хөрөнгөө дутуу, буруу мэдүүлсэн байх аваас түүнийг хууль хяналтын байгууллага шалгах нөхцөл болно. ХОМ-ээ буруу өгснөөсөө болоод шалгуулах төрийн албан хаагч өнгөрсөн хугацаанд цөөн боловч гарчээ. Ёс суртахууны хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцорч, улмаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хүмүүс ч мэр сэр бий. Тэднээс тоймлон авч үзвэл С.Баярцогт (2013 он)  ХОМ-тээ  алдаа гаргасан тул тухайн үед хашиж байсан УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөж сул гишүүн болсон.  Харин 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа тэрбээр сул иргэн болсон байдаг. Одоо түүнийг АТГ шалгаж байгаа. Саяхан яллагдагчаар татсан тухай мэдээлэл цацагдаж байна билээ.  Ийм болохоор ХОМ-т хөнгөмсөг хандаж болохгүй.
1841 өдөр
Татварын хуулийн танд ашигтай заалтууд
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд: Гадагшаа шилжүүлэх орлогын суутгалыг 15 хувь (20 хувь байсан)  болгон бууруулсан. Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод суутгадаг татварыг тав болгон (20 хувь байсан) бууруулжээ. Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг татварыг тав болгосон (10 хувь байсан) байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд: Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө Оршин суугч этгээдийн татвар15 хувь болон (20 хувь байсан) буурчээ. Түүнийг дагаад хүүгийн орлого нь 10 хувь болох гэнэ. Орон сууцны татварын хөнгөлөлтийг зургаан сая (3 сая байсан)  төгрөг болгон өсгөжээ. Энэ бол татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжид  боломж олгож байгаа  заалтууд гэж эрх бүхий  албан тушаалтнууд тайлбарлаж байна.
1845 өдөр