Тойм
Хөдөлмөрийн хөлс болон амьжиргааны доод түвшин
Түвшин тогтоосныг бүс тус бүрээр нь авч үзвэл , Баруун бүс (Баян- Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд) 190 мянга 700, Хангайн бүс (Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон) 194 мянга 300, Төвийн бүс (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дархан- Уул) 187 мянга 100, Зүүн бүс( Дорнод, Сүхбаатар, Хэнтий) 187 мянга 600, Улаанбаатар 217 мянга 900 төгрөг гэж тогтоожээ. Энэ  үзүүлэлт  2018 онд Баруун бүсэд 178 мянга, Хангайн бүсэд 182 мянга 600, Төвийн бүсэд 175 мянга 600, Зүүн бүсэд 174 мянга, Улаанбаатар хотод 198 мянга 600 төгрөг байжээ. Түүнийг  2019 онтой харьцуулахад, Баруун бүсэд 12.7 (7.2 хувь) мянган төгрөг, Хангайн бүсэд 11.7 (6.4 хувь) мянган төгрөг, Төвийн бүсэд 11.5 (6.6хувь ) мянган төгрөг, Зүүн бүсэд 12.8 (7.8%) мянган төгрөг, Улаанбаатар хотод 19.3 (9.7хувь)  мянган төгрөгөөр тус тус нэмэгджээ. 
178 өдөр
“Гишүүн чөлөөлөх хуулийн төсөл”
УИХ-ын дарга нь институцийн хувьд зөвхөн хурал зохион байгуулдаг “спикр” биш. Түүнд хуулиар бусадтай хуваалцахгүй олон эрх, үүрэг хамааруулдаг. Ийм учраас УИХ-ын даргад хуулийн дархлаа олгосон юм билээ. Гэтэл шинэ хуулиар түүнийг нь харгалзан үзэхгүйгээр  байр суурийг нь (институцийн хувьд) ганхуулах анхны алхам хийлээ. Хууль хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төсөл өргөн барихад гарын үсэг цуглуулна. Энэ тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүнийг чөлөөлөгдсөн УИХ-ын даргын  оронд сонгодоггүй байх улс төрийн шинэ соёлыг бий болгох хэрэгтэй болов бололтой. Ийм ёс зүйн хязгаарлалт хийхгүй бол урьд өдөр нь “спикр”-ийг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурчихаад, маргааш нь түүнийг чөлөөлөх тогтоолын төсөлд УИХ-ын даргын хувьд гарын үсэг зурах бусармаг үйлдэл гарч ирнэ.
181 өдөр
Гишүүний “мөнгө” гэсэн бохир тодотгол
Төсвийн тэнцвэржсэн орлогын 670 тэрбум нь уул уурхайгаас орсон байна. Харин 1,3 их наяд төгрөг буюу төсийн орлогын 70 орчим хувь нь бусад салбараас оржээ. Энэ нь сүүлийн 20 орчим жил үргэлжилсан төсийн орлогын өсөлт уул, уурхайн түүхий эд зэс, нүүрсний үнийн өсөлтөөс бүрддэг гэсэн  монголчуудын хэвшмэл ойлголтыг эвдсэн үйлдэл болжээ. Эдийн засгийн идэвхжил явсан нь энхүү өсөлтийн амин сүнс нь байсан гэнэ. "Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтоор 2018 (2017) онд 600 гаруй мянган иргэн 78 тэрбум төгрөг авсан, харин 2019 (2018) онд 808 мянга гаруй иргэн 120 тэрбум төгрөг авна. Энэ бол эдийн засагт идвэхжил явагдсныг харуулах жишээ" хэмээн Сангийн сайд талбарлажээ.Тэр үнэн биз. Түүнээс гадна улсын төсөвт дарамт болж байсан өндөр хүүтэй, богино хугацаатай арилжааны зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд шилжүүлж хэмнэлт гаргаж чадсан гэнэ. Улсын төсвийн зарлагыг энэ мэт олон хэлбэрээр хэмнэсэн, төсөвт тодотгол хийгээгүй. Төсөвт тодотгол хийгээгүй байх шийдэл нь салбар, сангуудыг анхнаасаа  тооцоо төлөвлөлтөө үнэн зөв хийхэд нөлөөлсөн гэж   Сангийн сайд нэмэлт тайлбар хийсэн байна. Хэмнэлт хийх нь хуримтлалтай болохын урьдчилсөн нөхцөл гэж үзэх явдал байдаг. Энэ өнцгөөс харвал эдийн засагт гарсан хэмнэлт, ирээдүйн хуримтлал бий болох суурь тавигдлаа гэсэн ойлголт олон нийтэд төрүүлэх нь ойлгомжтой.
185 өдөр
Гацаанаас гарц руу
Чуулган хуулийн төслийг хэлэлцэнэ гэж өнгөрсөн долоо хоногт дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус байнгын хороо баасан гариг (2019 оны нэгдүгээр сарын 11-нд)-ийн 23 цагт хэлэлцээд, энэ долоо хоногийн пүрэв гаригт чуулганд оруулахаар төлөвлөжээ. Төслийг хэлэлцэж байгаа байдлаас харвал гишүүдийн байр суурь харилцан адилгүй байна. Д. Хаянхярваа гишүүн “УИХ-ын даргыг чөлөөлчихөөд энэ хуулийг хүчингүй болгох хэрэгтэй”, Л. Оюун-Эрдэнэ гишүүн “ хууль батлагдахаас өмнө УИХ-ын дарга өргөдөл өгнө гэдэгт найдаж байна. Нэг хүнд зориулж хууль баталж болохгүй”, гэж хэлж байх жишээтэй. Харин гишүүн Ж. Мөнхбат “парламентын засаглалтай орны хувьд УИХ-ын дархлааг хадгалахын тулд УИХ-ын даргыг чөлөөлөх хүсэлтийг 39 гишүүн өргөн мэдүүлдэг, шийдвэрлэхдээ  3/2 буюу 51 гишүүний саналаар чөлөөлдөг заалт оруулах ёстой” гэж хэлж байна. Үүнээс өөр байр суурьтай гишүүд ч байгаа биз. Ерөнхйлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг  гишүүд УИХ-ыг гацаанаас гаргах нэг гарц мөн гэж үзсэн тул хэлэлцэн батлах магадлал өндөр байгаа бололтой.
189 өдөр
Тогтоол болон журам
Нийгмийн даатгалын сангаас 392,5 мянган хүн тэтгэвэр авдаг. Тэтгэвэр цаашаа цэргийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  гээд салдаг. Харин ахмад насны тэтгэвэрийг 282,5 мянган иргэн авдаг. Тэдний 80 хувь нь бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ, 280 мянган төгрөг авдаг юм билээ. Арилжааны банкнуудаас 280 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмад настны нэг сарын зээлд (70 хувьд) 196 мянган төгрөг ногдоно.  Ийм тэтгэвэртэй ахмад настан таван сарын хугацаатай зээл авлаа гэхэд, 980 мянган төгрөг болно.  Зээлийн хүүд  26 мянга 500 төгрөгийг шууд суулган авна. Харин гар дээр нь 953 мянга 500 зуун төгрөг очно. Зээл авсан таван сарын хугацаанд ахмад настан сар бүр банкнаас 84 мянган төгрөг авна. Ингэж өр , орлогын харьцааг 70:30 болжээ. Энэ бүхнийг энэд авч үзэж байгаа нь эрх бүхий албан тушаалтан  буюу төв банкныхан иргэдэд ташаа мэдээлэл тараасан гэж ойлгож болно.
192 өдөр