Зуншлага тааруу байсан сумдын 45-70 хувь нь харын зудтай байна
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Булган, Жаргалант, Цэцэрлэг, Цахир сумдын зарим нутгаар 5-18 см цасан бүрхүүлтэй байна. Өнгөрсөн зун зуншлага тааруу байсан Хайрхан, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур, Хашаат сумын нийт нутгийн 45-70 хувь нь харын зудтай, цаашид цас нэмж орвол өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна.
1538 өдөр