Хязгаарлалтын дэглэм зөрчсөн 5 иргэнд арга хэмжээ авчээ
Архангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 5 дугаар хуралдааны тэмдэглэл, аймгийн Засаг даргын 2020 оны А/80 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, 02 дугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэлх хугацаанд орон нутгийн чанартай авто зам болон аймаг, сумаас орох, гарах иргэд, авто машины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, эргүүл, пост ажиллуулж, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан байна.
1514 өдөр