Үер, усны ослоос 20 иргэн, 17 хүүхдийн амь насыг авран хамгаалжээ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газарт өнгөрөгч 06 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд буюу нэг сарын хугацаанд аянга буусан 2, үер буусан 1, хүчтэй салхины улмаас гэр нурсан 2, усанд осолдсон 1, автомашин голд суусан 2 дуудлага ирсэн байна. Эдгээр аюулт үзэгдэл ослын улмаас 1 хүүхэд амь насаа алдаж, 738 мал хорогдож, 4 айлын гэр үер, салхи шуурганд өртөж, ашиглах боломжгүй болсон байна.
1735 өдөр