Зорилтот бүлгийн иргэдийг дулаан байранд байлгана
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 40 гаруй гэр
оронгүй, тэнэмэл иргэд орц, хонгил, дулааны худагт амьдарч байна гэсэн судалгаа
байдаг. Эдгээр иргэдийг бүртгэлжүүлэх, амьдралын орчин нөхцөлийг сайжруулах,
нийгмийн амьдралд татан оролцуулах, түр байршуулах, халуун хоол цайгаар
үйлчлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, амьжиргааны анхан шатны
хэрэглээг хангах зорилгоор өнөөдрөөс эхлэн гурван сарын хугацаанд дулаан байранд
байлгахаар боллоо.
1288 өдөр