“Өсвөрийн парламент”-ыг байгууллаа
Дархан-Уул
/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга
С.Насанбатын санаачлагаар “Өсвөрийн парламент”-ыг Дархан-Уул аймагт анх удаа
байгуулж байна. Монгол
Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын
ёс, ялангуяа орон нутгийн дээд байгууллага болох Нутгийн өөрөө
удирдах
ёсны
байгууллага, түүний бүтэц, зохион байгуулалт, ИТХ-аас батлан хэрэгжүүлж буй
шийдвэр үйл ажиллагаа ард иргэдийн амьдралд хэрхэн тусгалаа олдог, ард
түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчдийн үүрэг оролцооны
талаар сурагчид, залуу үеийнхэнд сурталчлан таниулах, тэдний мэдлэг боловсролыг
дээшлүүлэх зорилготой ажээ.
1299 өдөр