Улаанбаатар хотоос ирсэн бүх иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймаг руу хөдөлсөн 362 зорчигчтой 9 автобус, хувийн унаатай 110 зорчигч өнөөдөр түрүүчээсээ аймагтаа ирж байна. Эдгээр автобусны гурав нь сумдад, үлдсэн зургаа нь аймгийн төвд ирж байгаа аж. Тэднийг хүлээн авах бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Онцгой комисс энэ сарын 26-ны орой хуралдаж, хэрхэн ажиллах чиглэлээ гаргасан юм.
1187 өдөр